5-р сарын 17, Баасан
|||||

Дөрвөн аймагт малын гоц халдварт өвчин гарчээ

Ub.news
2017/11/13 / Нийгэм

Өнөөдрийн байдлаар дөрвөн аймагт шүлхий өвчин, нэг аймагт галзуу өвчин гараад байна. Тухайлбал,

Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн "Үхэрт" гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ тус багийн малчин Г-гийн 4 үхэрт мал, амьтны гоц халдварт "Шүлхий" өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.17-ны өдрийн 17-2195 тоот хариугаар "Шүлхий" өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн "Хэрмэн толгойн-Ар" гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ тус сумын харьяат малчин Г-гийн 10 үхэрт мал, амьтны гоц халдварт "Шүлхий" өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2255 тоот хариугаар "Шүлхий" өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны 7 дугаар баг "Өвөр булгийн эх" гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ тус багийн харъяат малчин С-ийн 6 үхэрт 10.18-ны өдөр мал, амьтаны гоц халдварт "Шүлхий" өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2258 дугаар хариугаар "Шүлхий" өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн "Хашаат" гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ тус багийн харьяат малчин Г, Г, Г, Г нарын 17 үхэрт мал, амьтны гоц халдварт "Шүлхий" өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.27-ны өдрийн 17-2276 дугаар хариугаар "Шүлхий" өвчин болох нь;

Дорноговь аймгийн Иххэт сумын Баян багийн "Зүүн сайр" гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ малчин Б-гийн 12 үхэрт 09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 09.29-ний өдрийн 17-118 дугаар хариугаар "Шүлхий" өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран багийн нутаг "Чандмань булаг" гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30км-т/ тус багийн малчин А-гийн 1 үхэрт 10.26-ны өдөр ''Шүлхий'' өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.01-ний өдрийн 17-2315 дугаар хариугаар ''Шүлхий'' өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны "Дөтлүүрийн харзан-Өндөр"/тосгоны төвөөс хойд зүгт 14 км-т/ Төв аймгийн Баян сумын 2 дугар багийн харъяат малчин Т-гийн 1 үхэр, 10.16-ны өдөр, "Мааньт" гэдэг газар /Мөн тосгоны төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны харъяат малчин Ц-гийн 1 үхэр 10.17-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2256, 17-2257 дугаар хариугаар "Шүлхий" өвчин болох нь;

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн "Далт" гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ тус багийн харьяат малчин Б-гийн 4 үхэрт 10.23-ны өдөр мал, амьтны гоц халдварт "Шүлхий" өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.01-ний өдрийн 17-2293 дугаар хариугаар "Шүлхий" өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн "Бугатын-Эх" гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 62 км-т/ тус багийн харьяат малчин Б-гийн 1 ямаанд 10.30-ны өдөр мал, амьтны халдварт "Галзуу" өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.02-ны өдрийн 17-206 дугаар хариугаар "Галзуу" өвчин болох нь тус тус тогтоогдсон.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан