5-р сарын 18, Бямба
|||||

Ажил хаялт зарласан багш нар цалингаа тал авна

Ub.news
2017/11/13 / Нийгэм
Өнөөдрөөс эхэлж зарим сургууль болон цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаялт зарлаж байгаа билээ. Энэ асуудлаар МБСШУҮЭ-ийн ЕБС хариуцсан зохион байгуулагч З.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа. 
 
- Өнөөдрөөс эхэлж багш нар хугацаагүй ажил хаялт зарласан. Нийт хэчнээн сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялтад оролцож байгаа вэ?
 
- Би  ажил хаялтыг зуун хувь дэмжиж байгаа. Ажил хаялтыг дэмжиж нэгдэж байгаа багш нар ерэн хувьтай байна. Одоогийн байдлаар тоо эцэслэж гараагүй байна. Тоог нь эцэслэхээр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд ерэн хувьтай байгаа бол хөдөө орон нутгаас  ажил хаяж байгаа багш нарын тоо нэмэгдэж байна. Тав хоногт мэдэгдлээ өгөх ёстой гэсэн хуулийн заалтын дагуу өнөөдөр маргааш ар араасаа нэгдээд улс орон даяаараа ажил хаялт зарлах болно. Ажил хаялт бол хугацаагүй байгаа. Нэгдсэн шийдэлд хүртэл нь бид нар ажил хаяна. Яагаад ингэж хугацаагүй ажил хаяж байна вэ гэхээр 2018 оны төсөв энэ сарын 15-нд эцэс болно. 2018 оны төсөвт бид нарын цалин хөлсийг яаж нэмэгдүүлэх гэж байгаа талаар тодорхой тоо баримт ороогүй байна. Цалин хөлс нэмэгдэхгүй байна. Мөн 2017 оны дөрөвдүгээр улиралд бид нарын цалин хөлсний 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлнэ. Энэ дээр нэмэлт хэлэлцээ хийе гэсэн санал гурван талт хэлэлцээрээс гарсан боловч үр дүнд хүрч чадаагүй. Ийм учраас ажил хаялт үргэлжлээд явж байна. БСШУ-ы сайд ажил хаялт хийж байгааг хууль бус гэж хэлж байна. Энэ нь ямар зүйл заалт, ямар хууль дүрмийг үндэслэж хууль бус гэж байгааг бид нар одоогоор мэдэхгүй. Бид нар найман сараас эхэлж жагсаал хийсэн. Дунд нь сануулах ажлууд хийсэн. Зөвшилцөлд хүрэх гэж гурван талаас суусан боловч зөвшилцөлд хүрч чадсангүй. 
 
- Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд хичээлдээ явж чадахгүй харах хүнгүй болж байгаад эцэг, эхчүүд бухимдаж байна. Ажил хялт зарласан байж багш нар цалингаа бүтнээр нь авах уу?
 
- Ажил хаяж байгаа тохиолдолд цалингаа бүтнээр нь авдаггүй. Яагаад гэвэл хоёр тал хэлэлцээ хийдэг. Үүнд цалин хөлсөө яаж авах вэ гэдгийг нэгдүгээрт шийднэ. Дундаж цалин хөлсөөр цалин боддог байгаа
Үргэлжлэлийг: niislel.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан