5-р сарын 21, Мягмар
|||||

МАН-ЫН ПОПУЛИСТ ГИШҮҮН М.БИЛЭГТ ХЭЛ АМТАЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ АД ШОО ҮЗЭВ

Ub.news
2017/11/06 / Улс төр

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага бол УИХ. Тиймээс тэнд нийгмээ судалж, нийгмийнхээ хөрсөнд шингэх хууль батлах чадвартай гэх Монголын улсын мэдлэгтэй, чадвартай иргэд очих учиртай. Гэвч энэ байдал эсэргээрээ эргэж, хэн мөнгөтэй, танил талтай нь тийшээ очиж, хууль баталдаг болсноос болж, нийгмийн тогтолцоонд гажиг үүсч, төрийн албаны босго элэгдэж, эцэстээ "босгогүй" болж байх шиг байна.

Үүний нэгэн жишээ бол УИХ-ын зарим нэг гишүүдийн хэлж буй үгнээс тодорхой. Хатуухан хэлэхэд яг л галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг ярих гишүүдийн тоо олширч байна. Гэвч тэднийг төлөөллөө хэмээн илгээсэн ард иргэд шоолж инээхээс цаашгүй байгаа нь харамсалтай.

Харин үг хэлж шоолуулж, ард түмнээр дооглуулж байгаа тэдгээр эрхмүүд нь бидний толгой дээр гарчихаад бидний амьдралыг шоглож байгаа гэдгийг ойлгох хүн байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн М.Билэгт "Төрийн албанаас халагдсан хүмүүс хэл ам хийж, шүүхээр маргалдаж байгаад ажилдаа ордог. Тэдгээр хүмүүсийг битгий ажилд нь ав. Хэл амтай хүмүүс төрийн ажлыг нэр хүндгүй болгож байна" гэх үгийг хэлж, ард түмнийхээ нүдийг орой дээр нь гаргаад авлаа. Эрхэм гишүүний хувьд ямар ч бодлогогүй үг хэлж байгаа байдал ганц удаагийнх биш бөгөөд хэд хэдэн удаа ийнхүү ойлгомжгүй зүйл ярьж байгаа гэдгийг энд онцлон тэмдэглэх зөв биз ээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан